Хятадын зах зээлд $20 тэрбум тусласангүй

2016 оны 1 сарын 6

Хятадын Ардын банк нэгдүгээр сарын 5-нд зах зээлийнхээ уналтыг барих үүднээс асар их мөнгө гаргасан ч индексүүд нь даваа гаригийн арилжааны хаалт уналттай гарлаа.

Мягмар гаригийн арилжаа  тун тааруу эхэлсэн юм.  Индексүүд шууд  гурван хувийн уналтаар эхлэв. Дараа нь агшин зуур шидэт саваагаар дохисон мэт уналт тогтжээ.

Zerohedge

Сүүлийн дөрвөн сард  хийгдээгүй мөнгөн урсгал зах зээлийн уналтыг барих гэсэн ч юанийн гадаад зах зээл дэх ханш нь дотоод зах зээлийнхээс хурдтайгаар унаж байна. Одоо гадаад ханш нь дотоодынхоосоо 1000 пунктаар дор байна.

Zerohedge

Хятадын Төв банк дамлагч нартай янз бүрийн аргаар тэмцэж байгаа ч  онцын амжилт  олоогүй л явна.  Тэмдэглэхэд, сүүлийн хоёр сард хүчтэйгээр ханшаа буулгасан ч офшорын юань нь огцом унасан юм.

Zerohedge

Сануулахад, Хятадын хувьцааны зах зээл  шинэ оны эхний өдөр  Shanghai Composite индексийн хүчтэй уналтаар эхлэн арилжаа автоматаар хоёр удаа хаагдаж байв. Арилжаа хаагдахад  Shanghai Composite индекс 6,9%-иар унан 3296,66 пунктыг заасан юм.  
Шэньчэнийн хөрөнгийн бирж дээр  Shenzhen Composite индекс илүү эрчимтэйгээр буюу 8,2%-иар унасан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна