"Лучиа ди Ламмермур" дуурийг тоглоно

2016 оны 1 сарын 6

Mongolian State Academic Theatre of Opera and Ballet

Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурийг 2016 оны 01-р сарын 09-ны 17 цагт тоглоно.

Италийн нэрт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийн нээлтийг 2015 оны 10 дугаар сарын 17, 18-нд хийсэн юм. Уг дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, зураачаар СТА Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун, хормейстерээр СТА Н.Дашбямба, Д.Отгонбаатар, бүжиг дэглээчээр Н.Чинзориг, концертмейстерээр Б.Алунгоо, Э.Намуун нар тус тус ажилласан юм.

Лучиа ди Ламмермур нь сопрано хоолойтнуудын хүч, авъяасыг сорьдог хүнд аригаараа дэлхийд алдартай бүтээл юм. Энэхүү эмгэнэлт дуурь нь Шотландын зүүн өмнөд хэсэгт болж буй эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны эргэн тойрны үйл явдлыг өгүүлнэ.

УДБЭТ дэлхийн шилдэг 10 дуурийн хөгжмийн зохиолчдын наймынх нь бүтээлийг тоглосон байсан бөгөөд Г.Доницетти ес дэх нь болж Лучиа ди Ламмермур дууриар урын сангаа тэлж байгаа юм.

Дуурийг найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна