Таван залууд хүчиндүүлж амиа алджээ

2016 оны 1 сарын 6

Хамт ажилладаг эмэгтэйгээ зэрлэгээр хүчирхийлж бие махбодод онц ноцтой гэмтэл учруулсан хэрэг Төв аймгийн Баянчандманьд гарсан. Түүний биед хоёр удаа хагалгаа хийгээд байгаа ч биеийн байдал муу байгааг ээж нь мэдээлсэн. Тэгвэл оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт дахин аймшигт хүчирхийллийн хэрэг гарчээ.

Тодруулбал, хохирогч эмэгтэй согтуу байхдаа таван залууд хүчирхийлүүлжээ. Түүнийг хүчирхийлээд зогсохгүй шулуун гэдэс рүү нь гадны биет хийж ноцтой гэмтэл учруулсан аж. ГССҮТ-ийнхөн хохирогч эмэгтэйд шулуун гэдэс, хэвлийн мэс засал хийсэн ч шархаа даалгүй амиа алдсан гэж зарим хэвлэлээр мэдээлж байна.

Харин эл хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, хохирогчийг нас барсан өдөр нь баривчилсан аж. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна