Эмгэнэл

2016 оны 1 сарын 6

БААСАНХҮҮГИЙН ГАНСҮХ (1955-2016)

 

Монголын хүндийн өргөлтийн холбооны нэрт зүтгэлтэн, ОУХМастер, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Дэлхийн хүндийн өргөлтийн холбооны  ёс зүйн хорооны гишүүн, Азийн ХӨХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Зүүн Азийн ХӨХ-ны Дэд ерөнхийлөгч, Монголын ХӨХ-ны Дэд ерөнхийлөгч, 2015оны "Бөртэ Чоно"-н  Шилдэг шүүгч, ОУ-н 1-р зэргийн шүүгч Баасанхүү овогтой Гансүх 2016.01.06-нЫ өдөр өвчний улмаас таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.

Б.Гансүх нь 1955 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 1969 онд Хүндийн өргөлтийн спортоор хичээллэж Улс, Олон улсын тэмцээнээс 100 гаруй медаль хүртэж, Монгол улсынхаа нэрийг олон улсын тавцанд мандуулж явсан алдартай тамирчин байлаа.

Ухамсарт амьдралынхаа 50 гаруй жилийг спортын салбарт зориулж, Хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байсан спортын том зүтгэлтэн байлаа. Түүний шавь нар Олимпийн наадамд 4 удаа, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд 36-н удаа оролцож, тивийн аваргаас 36-н медаль авахуулсан гавьяатан байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг Төр засгаас өндрөөр үнэлэж, Хөдөлмөрийн хүндэт медаль, "Алтан гадас" одон, Ази тивийн холбооны "Мөнгөн од", "Алтан од" одон, Дэлхийн хүндийн өргөлтийн холбооны "Алтан од" одонгоор шагнагдаж байлаа. Мөн Азийн аварга, Дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Хүүхдийн олимпийн наадам зэрэг олон улсын маш олон тэмцээнд шүүгчээр ажиллаж, Монголын хамгийн анхны зуны олимпийн наадам шүүх эрхээ аваад байсан юм. Б.Гансүхийн гэгээн үйлс, хийж бүтээсэн ажил хэрэг нь бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно. 

Гэр бүл, найз нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эрүүл мэнд Спортын Яам, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хүндийн өргөлтийн холбоо, Шавь нар, Найз нөхөд, Гэр бүлийнхэн.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна