Өндөр гэгээн Занабазарын дүрийг бүтээжээ

2016 оны 1 сарын 6

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын шавь нар түүхнээ багшийнхаа дүрийг таван янзаар бүтээн Монголын буян заяа ирээдүйг даатган шүтэж иржээ. Энэ удаа Өндөр гэгээн Занабазар соёлын сангаас Их гэгээнтний мэлмий гийсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний оюун санааны сэргэн мандал, их эв эе, амар төвшин аз жаргалтай байхыг билэгдсэн Өндөр гэгээнээ Бурханы шашины дүрслэхүйн ухаанд шингээн бурханчлан шүтэн залах дүрийг бүтээж Монголын бурхан шашинтаны төв Гандэнтэгчинлэн хийдэд хүлээлгэн өгч өргөн барьсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд өргөн барьжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна