“Г.Шийлэгдамба гэм буруугүй”

2016 оны 1 сарын 7

Эрүүл мэндийн сайдын томилгоо одоог хүртэл тодорхойгүй байна. Энэ салбарын ажилчид болоод МАХН-ынхан олон хувилбар дэвшүүлсэн ч Ерөнхий сайд шийдвэр гаргахгүй байсаар хоёр сарын хугацаа өнгөрлөө. Тиймээс МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьянаас дараах асуудлыг тодрууллаа.

-Эрүүл мэндийн салбарт сайдын томилгоо хэрэгтэй байгааг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл нэлээд цаг алдаж байна. Танай намынхан энэ байдлыг юу гэж харж байна вэ?

-Манай нам АН-тай байгуулсан гэрээнийхээ дагуу Н.Энхбаярыг Шадар сайд болгох хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн барьсан. Нам дотроо энэ хүнийг сонгохдоо зүгээр ч нэг сонгоогүй. Гүйцэтгэх товчоо хуралдаж шийдвэрлэсэн. Би өмнө нь хэлсэн одоо ч хэлнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болоход болохгүй зүйл байхгүй.

-Г.Шийлэгдамба батлан даалтанд гарчихсан байгаа. Энэ хүн эргээд ажилдаа ороход хуулийн хүрээнд харшлах зүйлгүй гэж үзэх хүмүүс байна. Харин та юу гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт сайд томилох асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хэрэв Ерөнхий сайд тэгж шийдвэл болохгүй гэх газаргүй. Тэгээд ч Г.Шийлэгдамба бол гэм буруугүй хүн. Яагаад гэм буруугүй хүн сайдын ажлаа хийж болохгүй гэж.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна