Соёлын төвийн Г корпусыг хувьчилна

2016 оны 1 сарын 7

Нийслэл энэ онд өмч хувьчлалаас 46 тэрбум төгрөг олж, төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаа явуулж хувьчлахаар болсон юм. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах юм. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнх нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж хотын удирдлагууд үзжээ.

Өмч хувьчлалын жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Сүхбаатар дүүргийн хуучин Засаг даргын тамгын газар, Соёлын төв өргөөний Г корпус, дүүргүүдийн хуучин найман өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заал зэрэг нийт 20 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар, хувьчлахаар болсон юм. Хувьчлалд багтсан барилга байгууламжийн баланс үнэ нийт 29.1 тэрбум төгрөг гэсэн урьдчилсан тооцооллыг Н.Батаа орлогч хийжээ. Одоо дахин хувьчлагдах объектууд дээр хөндлөнгийн үнэлгээ хийж, дуудлага худалдааны эхлэх үнийг батлах юм. Дараа нь өмч хувьчлалын орлогын нэг хувь буюу 460 сая төгрөгийг нийслэлийн өмч хувьчлалын зардалд зарцуулах аж. 2015 онд дуудлага худалдаагаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг хувьчлах байсан ч амжаагүй. Иймээс тус объектыг 26 тэрбум 432 сая 700 мянга төгрөгөөс эхэлж, нээлттэйгээр худалдахаар төлөвлөжээ. Дэнчингийн хэмжээ нь хоёр тэрбум 643 сая 270 мянган төгрөг байх юм.

Өмч хувьчлалын жагсаалтаас “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хасах хэрэгтэй гэж цахим сүлжээнд олон нийт бичсээр байгаа. Тэгвэл тухайн төвийн барилга нь 1951 онд баригдсан, барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, нурах аюул үүссэн гэж Т.Батдорж дарга тайлбарлалаа. Иймээс тус барилгыг хувьчилж, барилга дотор явагддаг хүүхэд хөгжүүлэх сургалт, төвийг бусад хүүхдийн байгууллагуудын барилга руу шилжүүлнэ гэж мэдэгдлээ.

Ирэх хоёрдугаар сард хувьчлагдах жагсаалтад багтсан барилга байгууламжуудын үнэлгээ тодорхой болно. Дараа нь үе шаттайгаар ангилж, дуудлага худалдааг зохион байгуулах аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 


НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС 2016 ОНД ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

Нэг. Хуулийн этгээд

д/д

Байршил

Хувьчлагдах хуулийн этгээдийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

 
Хувьчлалын арга хэлбэр

 

1

Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо

“Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ

Спорт сургалт

Нээлттэй дуудлагын худалдаагаар

 

Хоёр. Эд хөрөнгө

д/д

Байршил

Хувьчлагдах эд хөрөнгийн нэр

Одоогийн ашиглалт

Хувьчлалын арга хэлбэр

1

Баянгол дүүрэг, 7 дугаар хороо

"Эрхэмжаргалан" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

ТББ байгууллага байрладаг.

Нээлттэй дуудлагын худалдаагаар

2

Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо

"Шар дэгд" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

3

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо

20 дугаар хорооны хуучин Цагдаагийн хэсэг байрлаж байсан барилга

Айл амьдарч байгаа

Нээлттэй дуудлагын худалдаагаар

4

Баянгол дүүрэг,
20 дугаар хороо

20 дугаар хорооны 2 хүний халуун усны барилга

Түрээсийн гэрээтэй

ИХ-ийн 105 дугаар зүйлийн дагуу

5

Сүхбаатар дүүрэг
 6 дугаар хороо

Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга

Дугуйлан

Нээлттэй дуудлагын худалдаагаар

6

Сүхбаатар дүүрэг,
 6 дугаар хороо

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга

Шүүх байрлаж байгаа

Нээлттэй дуудлагын худалдаагаар

7

Сүхбаатар дүүрэг,
8 дугаар хороо

Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр

Конторын зориулалттай

Нээлттэй дуудлагын худалдаагаар

8

Сүхбаатар дүүрэг,
8 дугаар хороо

Нийслэлийн Соёлын төв өргөөний Г корпус

Конторын зориулалттай

Нээлттэй дуудлагын худалдаагаар

9

Сүхбаатар дүүрэг,
13 дугаар хороо

Хороо, цэцэрлэгийн хуучин 2 барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

10

Сүхбаатар дүүрэг,
18 дугаар хороо

Цагдаагийн 2 хэлтсийн хуучин барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

11

Чингэлтэй дүүрэг,
 1 дүгээр хороо

Өмчийн харилцааны газрын барилга

Конторын зориулалттай

Нээлттэй дуудлагын худалдаагаар

12

Чингэлтэй дүүрэг,
 1 дүгээр хороо

Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Спорт заалны барилга

Спорт заал

Нээлттэй дуудлагын худалдаагаар

13

Чингэлтэй дүүрэг,
 9 дүгээр хороо

"Нандин хүсэл" Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга

Хадгаламж зээлийн хоршоо байрлаж байгаа

Нээлттэй дуудлагын худалдаагаар

14

Чингэлтэй дүүрэг,
10 дугаар хороо

39 дүгээр сургуулийн хойно байрлах Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

15

Чингэлтэй дүүрэг,
18 дугаар хороо

"Үйлс нэгт" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

16

Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо

13 дугаар хорооны Захирагчийн ажлын албаны 2 барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

17

Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо

14 дүгээр хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

Ашиглалтгүй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

18

Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо

2 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

19

Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо

3 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

Түрээсийн гэрээтэй

Нээлттэй дуудлагын худалдаагаар

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна