Гудамж, зам, талбайн цас мөсний цэвэрлэгээг шалгаж эхлэв

2016 оны 1 сарын 7

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын доторх гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийг бууруулах зорилгоор шалгалт хийж эхэллээ. Шалгалтын ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр ажиллаж байгаа юм. Нэгдүгээр ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үүссэн халтиргааг шуурхай арилгах ямар арга хэмжээ авсантай танилцав.

Хоёрдугаар ажлын хэсэг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд “Халтиргаа гулгаа үүсэхээс нь өмнө шуурхай цэвэрлэгээг тогтмол хийж хэвшихийг үүрэг болгож, цаашид хийх ажлын талаар зөвлөмж өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна