Цэргүүдийг Орхоны гүүрэн дээрээс баривчилжээ

2016 оны 1 сарын 7

Нэгдүгээр сарын 5-6 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн ... дугаар ангийн хугацаат цэргийн хоёр албан хаагч хилийн манаагаа хаяж зугтсан хэрэг гарчээ. Тэд хилийн манаанд авч гарсан уналга, буу зэвсэгтэйгээ оргосон байна. Цэргүүд оргож явахдаа хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хурдан унаатай болсон байсан бөгөөд хил хамгаалах алба болон хилийн тагнуулынхан хамтран эрэлд мордож, оргодол цэргүүдийг Орхоны гүүрэн дээр баривчилсан байна. Оргон зугтсан цэргүүд өнгөрсөн онд Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумаас цэрэгт татагдсан байжээ.

Цэргүүд юуны учир оргосон талаар албаны хүмүүс мэдээлэл өгөхөөс татгалзав. Учир нь хэргийн учир шалтгааныг нарийвчлан тогтоох шалгалтыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.

Д.ЦЭЭЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна