Ан Сан Су Чи парламентад сууна

2016 оны 1 сарын 7

 

Мьянмарын шинэ парламентад ирэх хоёрдугаар сарын 1-ээс өмнө бүрэлдэж, хуралдах гэнэ. Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон парламентын чөлөөт сонгуульд Ан Сан Су Чийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам давуу ялалт байгуулсан юм. Гэсэн ч Мьянмарын парламентын суудлын гуравны нэгийг арми томилдог аж. Одоогоор Мьянмарын ерөнхийлөгч хэн болох нь тодорхойгүй байна. Мьянмарын үндсэн хуулийн дагуу Ан Сан Су Чи ерөнхийлөгч болох эрхгүй юм. Гэхдээ тэрбээр Мьянмарын парламентад сууж, шийдвэр гаргахад оролцоно гэж мэдэгджээ.

 

Мьянмарын парламентын сонгууль 25 жилийн дараа анх удаа ардчилсан байдлаар явагдсан нь олон улсын анхаарлыг татсан юм. Сонгуульд 30 сая орчим хүн санал өгөх эрхтэйгээр оролцжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна