Ц.Ашид "Al Ain Classic-Masters"-д амжилттай тоглов

2016 оны 1 сарын 7

Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод ОУ-ын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээн "Al Ain Classic - Masters 2015"  тэмцээнд нийт 31 орны 127 шатарчид оролцсоны 65 нь дэлхийн шилдэг буюу супер Их мастерууд оролцлоо.

Монгол Улсаас "Зууны шатар" клубын тамирчин, 12 настай Цэцэг-Өлзийгийн Ашид урилгаар оролцож, амжилттай тоглосон байна. Ц.Ашидийн зарим өргүүд маш сонирхолтой болсон. Тухайлбал, Франц улсын эмэгтэй Их мастер Сафранска Андатай хараар тоглон хожсон нь бахархал төрүүлсэн юм. Түүний энэхүү амжилтыг мялааж ОУ-ын супер Их мастер, Дэлхийн аваргын төлөөх халз тоглолт хийж байсан Алексей Широв урмын үгээ хэлж, амжилт хүсэн, зөвлөгөө өгсөн талаар Монголын шатрын холбооны мэдээллийн албаас мэдээлэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна