Амиа хорлосон охидын хэргийг шалгаж байна

2016 оны 1 сарын 7

Өнгөрсөн мягмар гаригт өсвөр насны хоёр охин нэг дор боомилж нас барсан хэрэг нийслэд гарсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин захын орчимд байрлах орон сууцанд 14-15 насны хоёр охин амиа хорлосон байдалтай олдсон юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас лавлахад хэргийг шалгаж байгаа гэснээс өөр мэдэлэл өгсөнгүй. Хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж байгаа учраас амиа хорлох болсон шалтгааны талаар болон талийгаач нарын хаана суралцдаг хэн болох, гэрээс захидалд юү бичиж үлдээсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Дашрамд дуулгахад, охид амиа хорлосон орцны хананд “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” гэж бичсэн талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна