МУЗН-ийн тухай хуулийн төслийг баталлаа

2016 оны 1 сарын 7

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж 83,7 хувиар дэмжлээ. Харин 2005 онд батлагдсан Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг гишүүдийн 70,5 хувийн саналаар цуцаллаа.

Харин одоо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ хуулийн төслийг хэлэлцэх явцад Д.Лүндээжанцан гишүүн нэлээд шүүмжилсэн юм. Учир нь тэрбээр анх хуулийн төсөл санаачилж хэлэлцэж, батлахад гар бие оролцсон. Гэтэл одоо өөрийнхөө хийсэн ажлыг шүүгээд сууж байгаа нь асуудалтай хэмээсэн юм. Харин түүний хариуд Д.Ганбат гишүүн хууль илүү төгөлдөржиж байгаагийн нэг илрэл хэмээн тайлбарлалаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна