Google Chrome-ийн хөгжүүлэлтэнд хязгаарлалт тавьжээ

2016 оны 1 сарын 7

Google цаашдаа Windows XP, VISTA дээр Chrome вэб броусерийн шинэчлэлтүүдийг гаргахаа зогсоохоор болжээ.

Энэ жилээс Google компаниас Chrome броузерийн шинэчлэлтийг хуучин үеийн windows системүүдэд зориулан гаргахгүй болсон учраас MICROSOFT-ийн хуучин гэж хэлж болох үйлдлийн системүүд аюулгүй байдал тал дээр илүү сул болохоор байна. Google-ээс мэдэгдэхдээ 2016 оны 4-р сараас эхлэн хуучны үйлдлийн системүүдэд Chrome броузерийг хэрэглэж болох хэдий ч тэдэнд зориулсан Chrome шинэчлэлт хийгдэхгүй гэж мэдэгдсэн байна. Зөвхөн Microsoft-ийн хэрэглэгчид төдийгүй Mac OS 10.6, 10.7, 10.8 үйлдлийн систем хэрэглэдэг хэрэглэгчдийн хувьд мөн Chrome шинэчлэлт зогссон байна. Энэхүү шийдвэрээ тэд тайлбарлахдаа “энэ 5 үйлдлийн системийг зохиосон үйлдвэрлэгчдээс нь албан ёсны дэмжлэгээр хангах үйл ажиллагаагаа зогсоосон учраас Chrome шинэчлэлт хийгдэхгүй” гэж тайлбар өгчээ. “Ийм хуучин платформуудад маш чухал аюулгүй байдлын шинэчлэлтүүд дутагдаж байгаа учраас вирус (virus) болон өт (malware) –халдлагад өртөх боломж маш өндөр байна” гэж CHROME-ийн инжинерчлэлийн албаны дарга Mark Pawliger өөрсдийн шийвдэрийг гаргах үедээ мэдэгджээ. Өнгөрсөн жилийн эхээр Google компани энэхүү шинэчлэлтийг зогсоох шийдвэрийн төлөвлөгөөгөө танилцуулж байхдаа онцгойлон Windows XP-г том асуудал болж байгааг дурьдсан байна. Учир нь 10 гаруй жилийн настай энэхүү үйлдлийн систем нь одоог хүртэл айл өрх жижиг, том хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа олон газруудад хэрэглэгдэж амьтай голтой зууралдсаар байгаа явдал юм. Microsoft-ийн зүгээс 2014 онд Windows XP-г хөгжүүлэхээ зогсоосон хэдий ч зарим нэг томоохон газрууд жишээлбэл Aмерикийн тэнгисийн цэргийн хүчин хүртэл хуучин үйлдлийн системээс бүрэн салж чадаагүй байна. Энэ мэдээ нь хуучин Intel, Mac компьютераа хэрэглэх хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд таагүй сонсогдох бизээ. Гэсэн хэдий 2016 оны 4-р сараас эхлэн тэдгээр хэрэглэгчидэд олон сонголт үлдэхгүй нь бололтой. Аль нь байх бол? Компьютероо шинэчлэхүү эсвэл ард хоцрох уу…..

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна