Бие чийрэгжүүлэх хамгийн сайн цаг

2016 оны 1 сарын 7

  • Өдөр унтахад 13 цаг хамгийн тохиромжтой. Энэ үед хүний мэдрэмж нь хамгийн доод цэгт хүрдэг. Хорин минут унтаад босоход хангалттай.

  • Орой 22- 23 цагт орондоо орж унт. Учир нь 24- 04 цаг бол хүний гүн нойр авах хамгийн тохиромжтой цаг гэж эрдэмтэд тогтоосон.

  • Шүд угаах хамгийн сайн цаг бол хоол идсэнээс 3 минутын дараа.

  • Өглөо 05-06 цагт босох нь хамгийн тохиромжтой. Учир нь 07-10 цаг бол хүний сурч ажиллах хамгийн эрчтэй, оюуны чадамж өндөр сэргэг байдаг цаг юм.

  • Шогших, гүйхэд хамгийн сайн цаг нь хоол идсэнээс 45 минутын дараа юм. 4.8 км-ийг хорин минутанд гүйхээр баримжаалвал хамгийн сайн.

  • Ус уух хамгийн тохиромжтой цаг бол өглөө босоод 1 аяга уух. Ходоод гэдэс цэвэршихэд ашигтай. Хоол идэхээс 30 минутын өмнө 1 аяга ус, унтахын өмнө 1 аяга ус уувал цус өтгөрөхөөс сэргийлнэ.

  • Цай уух хамгийн тохиромжтой цаг бол хоол идсэнээс хойш 3 минутанд. Хоолыг шингэрүүлэх буюу шингээлтийг дэмжих нууц бий.

  • Чихэр идэх хамгийн сайн цаг бол хөдөлмөр буюу хөдөлгөөний дараа түр амрах цагт, мөн дотор эвгүй оргих үед идвэл сайн.

  • Жимс идэх хамгийн сайн цаг нь хоолноос нэг цагийн өмнө чанар сайтай шинэ соргог жимс идвэл цагаан эсийг нэмэгдэхэд нөлөөлж, дархлааг сайжруулна.

  • Усанд орой унтахын өмнө орвол сайн. Булчин шөрмөсийг сулруулан ядаргаа чилээ тайлж, цусны эргэлтийг сайжруулж унтахад ашигтай.

  • Сэтгэн бодох, зохион бүтээх хамгийн сайн цаг бол 08-10, үдийн хойно 14 цаг, оройд 20 цаг байж болно.

  • Цэвэр агаараар амьсгалах хамгийн сайн цаг нь өглөө 09-11цаг, үдэд 14-16 цагт цонхоо нээх буюу агаарт гараарай.

  • Элэг хамгаалах хамгийн сайн цаг нь өглөөний 8 цаг. Энэ цагт элэгний бүх хор гадагшилдаг тул архи зэрэг элгэнд хоргой зүйлийг бүр мөсөн цээрлэх хэрэгтэй.

  • Унтахын өмнө нэг аяга сүү уух нь хүн бүрт тустай.

  • Хамгийн тохиромжтой дулаан бол 22-24С° юм. Энэ дулаанд хүний физиологийн үйл ажиллагаа хэвийн явагддаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

www.103.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна