ИУ-ын Дайны сайдыг устгажээ

2016 оны 1 сарын 7

Фото: Alaa Al-Marjani / Reuters

 

Иракийн цэргийнхэн Анбар мужид агаарын довтолгоон хийн “Исламын улс” (ИУ) –ын хэт даврагч бүлэглэлийн дайны сайдыг устгасан тухай цэргийн командлалаас Facebook-т мэдээлжээ. Сайдын хамт түүнийг дагалдан явсан гурван дайчдыг устгажээ. Тэдэнд Хадис хотын ойролцоо довтолгоон хийсэн байв.

 

Израилийн портал Arutz Sheva мэдээлснээр, алан хядагчдын өндөр тушаалтныг Самер Мохаммед Матлуб Хуссейн аль-Махлави (Thamer Mohammed Matlub Hussein al-Mahlawi), буюу Абу Муаз гэдэг бөгөөд тэрээр Хадисын районы исламын дайчдын ажиллагааг удирдаж байжээ. Сүүлийн гурван өдөр хэт даврагчид хотыг бүслэн байлдаж байгаа юм. Даваа гаригт Америкийн онгоцнууд Хадисын ойролцоох исламчуудын байрлалд цохилт өгсөн байна.

 

Энэ районд давшилт хийсэн ИУ Иракийн хамгийн том усан сангийн ойролцоох нутгийг эзэлсэн байна. Тэнд Усан цахилгаан станц байрладаг. Иракийн хэд хэдэн районыг цахилгаанаар хангадаг стратегийн чухал байгууламж юм. Арванхоёрдугаар сарын сүүлчээр хэт даврагчдын Сангийн сайд гэдгийг барьсан тухай мэдээлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна