Хөгшид тэтгэврийн зээлэнд дугаарлах болжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Хөгшид тэтгэврийн зээлэнд дугаарлах болжээ

Сар шинийн өмнө арилжааны банкууд цалингийн болон тэтгэврийн зээлийн хүсэлтэд дарагддаг. Энэ жил ч тэрхүү уламжлалаас гажсангүй. Банкууд тэтгэврийн зээл авах гэсэн хөгшдийн хөлд дарагджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Хаан, Төрийн банкны салбаруудад нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээл авах хүсэлт ирсэн байна. Өдөрт нэг салбараас л гэхэд 50-60 хүн тэтгэврийн зээл авч байгаа гэнэ. Мөн ихэнх тэтгэврийн насныхан урьд нь зээл авчихсан байдгаас авсан зээлийнхээ хугацааг сунгуулж байгааг банкныхан тодотголоо. Хаан банк тэтгэврийн зээлийнхээ нөхцлийг ханрьцангуй уян хатан болгосон гэнэ. Өнөдөр настнууд 24 хүртэлх сарын тэтгэвэртэйгээ тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаа зээлдэж болох ажээ. Ингэхдээ сарын 1,5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэйгээр олгож байгаа юм.

Хамгийн бага буюу сарын 230 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудад дээд тал нь таван сая төгрөгийн зээл авах боломжтой ажээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж