"Голомт Зүүн хүрээ" хүрэл медалийн болзол хангалаа

2016 оны 1 сарын 7

Голомт Зүүн хүрээ баг Спрайт  хөгжлийн лигийн хүрэл медалийн болзол хангалаа

"MCS Coca Cola" болон TLG-13 ТББ-гаас 7 дахь жилдээ зохион явуулж байгаа Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө Г.Батхүү эзэнтэй Ш.Мэндбаяр дасгалжуулагчтай "Сити Инфо" Д.Шинэбаяр эзэнтэй "Голомт зүүн хүрээ" багуудын тоглолт өчигдөр Спортын төв ордонд явагдаж дууслаа.

"Сити Инфо" - "Голомт Зүүн Хүрээ" 67:73

"Голомт зүүн хүрээ" багийхан тоглолтын эхлэлийг сайн тавьж эхний хагасыг 31:39 харьцаатай 8 онооны зөрүүтэй өндөрлүүлж чадсан нь хожил авах гол түлхүүр боллоо. Тоглолтын сүүлийн хагасын 3 дугаар үед "Сити инфо"-чууд сэргэлтийг авч 13 дугаартай Лхагвасүрэн, 6 дугаартай Тулга-Эрдэнэ нар сайн тоглож, 50:53 харьцаатай 3 онооны зөрүүтэй болгосон. Ингээд шийдвэрлэх 4 дүгээр үе эхлээд холбон тоглогч Чинхүслэн алсын зай, дундын зайн дотолгоогоо дараалан амжилттай болгон тоглолтын оноог тэнцүүлж, онооны зөрүүг холдуулсан. Ингээд тоглолтын цаг дуусахад 73:67 оноо самбар дээр гарч Спрайт хөгжлийн лигийн 2014-2015 оны дэд аварга "Голомт зүүн хүрээ" багийнхан дахин 2015-2016 оны улиралд шагналын тавцанд дахин зогсон хүрэл медалийн болзол хангалаа.

"Голомт зүүн хүрээ" багийг тогтмол сайн амжилттай тоглох нөхцөлийг бүрдүүлж байгаа багийн ахлагч аймгийн заан цагтаа "Регби" гэх эрчүүдийн спортын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эх орноо төлөөлөн явсан 6 дугаартай Энхдолгион, 2009-2010 оны "Спрайт хөгжлийн лиг"-ийн аварга, "Спрайт супер лиг"-ийн 2012 оны дэд аварга цолыг ОТИС-ийн залуусыг авахад ихээхэн үүрэг гүйцэтгэж явсан 23 дугаартай Олдохбаяр нарын гавъяаг дурдахгүй өнгөрөхгүй байхын аргагүй бизээ. Улиралын тоглолтыг нэг ч хожигдолгүй өнгөрүүлсэн гайхамшигтай бас нэгэн амжилт тогтоосон "Сити инфо" багийн хувьд түрүүлсэн баг нь "Үндэсний супер лиг"-т дэвшин тоглох эрх халаасалдаг "Спрайт супер лиг"-т нилээдгүй хүчтэй өрсөлдөх багуудын тоонд зүй ёсоор нэгдэж байна.

Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөөх Андхо Ариг Монголианс багуудын цувралын 2 дахь тоглолт маргааш 16 цагаас Спортын төв ордонд болно.

 

Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө Г.Батхүү эзэнтэй Сити Инфо, Д.Шинэбаяр эзэнтэй Голомт Зүүн Хүрээ багууд тоглолоо. Нэг хожлоор шийдэгдэх тоглолтонд 73:67 харьцаатай Голомт Зүүн Хараа баг хожиж, хүрэл медаль хүртлээ.

Posted by Sprite Mongolia on Wednesday, January 6, 2016

 

ЭХ СУРВАЛЖ: Mongolian National Basketball Association

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна