Бурхан Буддагийн түүхийн дурсгалт газрууд

2016 оны 1 сарын 7

Бурханы багш нирваан дүрийг үзүүлэхийн өмнө Анандад хандаж “Ариун номын замаар итгэлтэй замнагч хүмүүсийн номын эрч хүч урам зоригийг бадраагч үзвэл зохих 4 газар бий” гэж айлдсан байдаг.

Эдгээр газруудын нь:

    Лумбини – Гоутам буюу Бурханы мэндэлсэн газар
    Бодгая – Бурханы төгс гэгээрлийг олсон газар
    Саранат – Бурхан багш номын хүрдийг эргүүлж эхэлсэн газар
    Кушинар - Бурханы нирваан дүрийг үзүүлсэн газар

Бурханы амьдралтай холбоотой бусад чухал газар орон нэлээдгүй байдаг ба түүний нирваан дүрийг үзүүлсэнээс хойш сургаалийг дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбоотой чухал онцлогтой газрууд ч байдаг. Эдгээр газруудаас хамгийн чухал онцлогтой заримын тухай дурьдахад

Лумбин:

Буддагийн төрсөн ариун газар. Одоогийн Балба улсын Руминдэй гэдэг газар байдаг гэж үздэг. Энд Ханхүү Сидхартагийн мэндэлсэн газрыг тэмдэглэсэн эртний шүтээний бунхан байдаг. Мөн энэ газарт Агуа их Ашока хаан ширээнд заларснаас хойш 20 жилийн дараа энэ газар ирж байсан тухай бичээс багана байдаг байна. Түүнээс гадна Ашока хааны үеэс эхлэлтэй олон тооны сүмийн туурь байдаг.

үргэлжлэл: budda.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна