Блогчдын 10 шилдэг видео хичээл

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Блогчдын 10 шилдэг видео хичээл

Zoellaгийн  үс засалт

Сэргэлэн бүсгүй  Зои Сагг YouTube сувагт 10 сая дагагчидтай. Хөгжилтэй зан араншин, саяхан хийсэн наймаагаа шуурхай  дэлгэрэнгүй ярьдагт нь, гэрийн амьтад, нүүр будалтын талаар өгүүлэн заадагт нь түүнд  хэрэглэгчид дуртай ханддаг. Түүний сувагт  байгаа дөрвөн янзын үс засалтыг хэрхэн  бүтээх 10 минутын ролик бий. Үсээ хурдан янзлах түүний хичээлийг сонирхоорой. 

 

Tanya Burr-ын Victoria's Secret гэх нүүр будалт

Британи бүсгүй Таня Берр сонгодог аргыг дээдэлжээ. Тэрээр  жишиг болох smoky eyes хэрхэн зурах, уруулын улаан будгийг яаж зөв ашиглах, намар цагт ямар нүүр будалтыг сонгох талаар байнга өгүүлдэг байна. Таня гоёмсог арьс, памбагар уруул, урт туг үстэй учир “вампир” будалт түүний төрхийг эвдсэнгүй. Түүний "Victoria's Secret дүр" будалтад суралцсан байхад тийм будалттайгаар тайзнаа ч гарч, болзоонд ч гүйж болно.

 

Pixiwoo: “омбре” хөмсөг 

Pixiwoo гэх эгч дүү хоёр  тенийн өнгө багсыг чадамгай эзэмшдэг. Тэдний бьюти туршилтыг харах нь таашаалтай. Тэд алдартай комиксуудын баатруудад амжилттай хувирч чадна. “Металлаг” тень тавьж сурах, одод шиг будалттай байх хүсэлтэй бол тэдний энэ хичээлийг үзээрэй. 

 

Лиза Элдрижийн Smoky eyes

Лиза Элдриж нь алдартай нүүр будагч, блогч мөн Lancôme ордны уран сайхны захирал юм. Өөрийн видеод тэр нүүрэнд дэвсгэр  тень тавих хичээлийг өгчээ. Энд түүний smoky eyes гэдэг сонгомол будалтыг сонирхоорой. 

 

Лиза Элдрижийн асуудалтай арьсны будалт

Асуудалтай арьстай хүмүүсийн будалтын талаар Лиза бьюти блогчидтай идэвхтэй мэтгэлцээн явуулдаг бүсгүй юм. Тэрээр олон давхар будалт, өтгөн давхарга тавих нь асуудлыг гүнзгийрүүлдэг гэдэг. Тэр бүгдийн оронд Лиза эрдэс бүтээгдэхүүнийг хөнгөн текстураар  ашиглахыг санал болгож байна.

 

Lily Pebbles-ийн өдөр оройн будалт

Лили жинхэнэ уламжлалт хүн , неонын гэх тень Хэллоуэны макияжаас татгалзаж байна. Лили жинхэнэ натураль,  будалтыг оффист эсвэл  их сургуульд зориулах, өдрийн дүрээ хэрхэн оройнх болгох талаар өгүүлж байна. 

 

Vivianna Does Makeup-ийн үдэшлэгийн будалт

Вивианна баярын дүр төрхийг 10 минутын дотор хэрхэн бүтээх талаар мөн бүтээгдэхүүн хэрэгслийн талаар тайлбар хийж байна. Энэ бүсгүй масс-маркетийн бүтээгдэхүүн хэрэглэхээс айдаггүй.  

 

Estee Lalonde-гийн "будалтгүй будалт"

Эсте царайн зөв хэлбэр, тааламжтай дуу хоолойтой нэгэн. Түүний хамгийн чухал хичээлүүдийн нэг нь энэ будалт юм. Ердийн дүрийг хэрхэн бүтээж  байгааг нь эндээс харахад илүүдэхгүй.  

 

Michelle Phan-ийн хориод оны стилийн дүр

Залхуу хүн л түүнийг танихгүй байх. Мишелийн блог нь бүхэл бүтэн бьюти жүжиг юм. Түүнийг нь найман сая хүн сонирхдог. 

 

Charlotte Tilbury-ийн "мууран" харц

Нэртэй нүүр хувиргагч, гоо сайхны Charlotte Tilbury брэндийг үндэслэгч Шарлотт Тилбери хэрхэн Кейт Мосс, Брижит Бардо зэрэгт хувирах  хичээлийг үзүүлж, будалтаар зөвлөгөө өгдөг. Энд Шарлотын “мууран харц” гэх дүрийг тушь, харандаа зэргээр бүтээж буйг сонголоо.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж