Жанет хавдраар өвдөөгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Жанет хавдраар өвдөөгүй

Попын хаан Майкл Жексоны дүү Жанет хорт хавдар туссан гэх цуу яриаг үгүйсгэлээ. Жанет Жексон эрүүл мэндийн шалтгаанаар аялан тоглолтоо цуцалсны дараа түүнийг хорт хавдар туссан гэх яриа газар аваад байв. Өдгөө 49 настай Жанет Жексон Зул сарын баярын үдэш Европ дахь аялан тоглолтын нэлээд хэдийг нь цуцалж буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр хагалгаанд орох болсон тул аялан тоглолтоо цуцалсан аж. Жанет Жексон ямар хагалгаанд орсноо нууцалсан боловч бие нь сайжирч байгааг шүтэн бишрэгчдэдээ баяртайгаар дуулгажээ.
Тэрбээр “Unbreakable" цомгийн Европ дахь аялан тоглолтоо ирэх гуравдугаар сарын 30-аас Англи улсаас эхлүүлэх аж. Жанет Жексон аялан тоглолтоо өнгөрсөн наймдугаар сард Ванкувер хотоос эхлүүлсэн бөгөөд Хойд Америк даяар, Японы хэдэн хотод тогложээ.

Жанет Жексон 2009 онд ах Майкл нь харамсалтайгаар нас барсны дараа хэсэг хугацаанд олны нүднээс хол байсан бөгөөд хоёр жилийн дараа дэлхийг тойрох аялан тоглолтоор эргэн иржээ. Тэрбээр "Unbreakable," цомгийнхоо хоёр дахь дууг ах Майклынхаа дурсгалд зориулсан аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж