МИАТ аюулгүйн чансаагаар дээгүүр жагсчээ

2016 оны 1 сарын 7

Фото: all-pix.com

Портал Airlineratings.com чансаа ба MIAT Mongolian Airlines нисэхийн компанийн тоймыг гарган нийтэлжээ. Монголын нисэх компани нь аюулгүй байдлын чансаандаа долоон одтой.

Австралийн интернет-портал Airlineratings.com иргэний агаарын тээврийн 425 компаниудын аюулгүй байдал, үйлчилгээний чанарын чансааг гарган одоор дүгнэжээ. Нийт 137 тээвэрлэгч компани долоон од авсны дунд Australian airline Qantas, Air New Zealand, British Airways, Cathay Pacific Airways, Emirates, Etihad Airways, EVA Air, Finnair, Lufthansa, Singapore Airlines компаниуд байна. Аюулгүй байдлын дээгүүр үнэлгээг манай улсын үндэсний үйлдвэрлэгч MIAT /Mongolian Airlines/ компани авчээ. МИАТ үйлчилгээгээрээ 4,5 од авчээ. Тэр нь хамгийн сайн үзүүлэлт биш гэхдээ муу ч биш.

Дөч гаруй компани гурав ба түүнээс ч бага од авчээ. Аюулгүйн баталгаагүй буюу нэг одтой авиакомпаниар Балбын Tara Air ба Nepal Airlines гэсэн хоёр компани, Казахстаны SCAT Airlines, Афганистаны Kam Air тодорчээ. Онгоцны сүйрлийн ерөнхий зураглал нь 1,3 сая нислэгт нэг азгүй тохиолдол гэж гарсан байна.

Авиакомпаниудын чансааг тогтоохдоо нисэхийн байгууллагуудын аудит, тухайн улсын дотоод хяналт шалгалт, нислэгийн үеийн хоол болон үйлчлүүлэгчдэдээ санал болгож сонирхолтой үзүүлбэрүүд зэргийг харгалзан үзжээ.

Зохиогч: Майдар Сосорбарам

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна