“Агь” компанийн Лапша брэнд дэлхийн стандартад нийцлээ

2016 оны 1 сарын 8

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын нийгмийн хариуцлагатай компаниудад олгодог Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандартын батламжийг Монголын хүнсний үйлдвэрүүдийн нэгэн том төлөөлөл Тэсо корпорацийн “Агь” ХХК-ийн Лапша брэнд гардан авлаа.

ISO стандартыг үндэслэгч олон улсын байгууллага нь анх 1947 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 162 орны үндэсний стандартчиллын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том стандартчиллын байгууллага аж. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандарт нь хүн үйлдвэрлэгч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн зүгээс тавьж буй аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцсэн болохыг батлан харуулах зорилготой стандарт аж. Энэ стандартыг хэрэгжүүлсэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд, бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор аюулгүй, баталгаатай хүнсийг үйлдвэрлэх нөхцөл бүрддэг байна.

Лапша брэндийн стандартын батламж бол зөвхөн нэг компанийн асуудал биш бүхэл бүтэн улс үндэстний хувьд цаашлаад байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд шинэ стандарт, цоо шинэ хөгжил дэвшлийг авчирсан чухал үйл явдал боллоо.

Монголынхоо үндэсний үйлдвэрлэлд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулж ажилтай, орлоготой олон залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан Тэсо Корпорацийн “Агь” ХХК-ийн Лапша брэндийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна