Тим Кук бага орлого олжээ

2016 оны 1 сарын 8

Apple компанийн тэргүүн Тим Кук өнгөрсөн онд  топ-менежерүүдээсээ бага орлоготой байлаа гэж Bloomberg мэдээлэв. Түүнээс дээш цалинг  компанийн санхүүгийн захирал Лука Маэстри,  бөөний болон онлайн худалдааны захирал Анжела Арендс нар авсан байв.

Тэмдэглэснээр, дөрвөн өөр топ-менежерүүд тус бүр $25 сая долларын ашиг авцгаажээ. Харин Кук өөрөө $10,3 сая доллар авсан нь өнгөрсөн жилийнх нь орлогоос 1,1 саяар илүү байлаа гэж портал 9to5Mac мэдээлжээ.

Гэхдээ Apple компанийн тэргүүний хувьцааны багц нь 2015 оны эцэст 350 сая доллараар үнэлэгдсэн байлаа.

Мөн хөрөнгөжилтөөр Apple томоохон компаниудын дунд тэргүүлж явна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна