Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

2016 оны 1 сарын 8

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 8-10-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Өнөөдөр жингийн үзлэг болж, маргааш, нөгөөдөр барилдаан болох юм.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг NTV, "Сүлд" телевиз шууд дамжуулахаар болсон байна. Мөн МҮОНТ-ээр бичлэгээр үзүүлэхээр болжээ.

Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм.

ХӨТӨЛБӨР:

Нэгдүгээр сарын 9, Бямба гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
  • Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
  • 15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
  • 16:30-20:00 Хагас шигшээ барилдаан

                /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Нэгдүгээр сарын 10, Ням гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-20:00 Хагас шигшээ барилдаан

                /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна