Одод “CaKe” брэнд гаргана

2016 оны 1 сарын 8

Кара Делевинь, Кендалл Женнер

Одоо 20 хүрч яваа америк бүсгүй Кендалл Женнер (Kendall Jenner), 23 настай британи модель  Кара Делевинь (Cara Delevingne) хоёр 2015 оны хамгийн өндөр  хөлстэй загвар өмсөгчид юм.

2015 онд тэд  Glastonbury  хөгжмийн наадам дээр CaKe (Cara ба Kendall) гэсэн бичиг бүхий  хувцастайгаар харагдсан юм. Загвар өмсөгчдийн найз нар тэднийг ийм нэртэй брэнд гаргах гэж байгаа бөгөөд төслөө амжилттай болно хэмээн найдаж буйг  The Sun сонинд өгүүлсэн байв.

@kendalljenner

Кара,  Кендалл хоёр футболкан цамц, малгай зэргийг гаргаад өөрсдийн дэлгүүрийг АНУ, Их Британид нээхээр төлөвлөжээ. 

 

Кендалл Женнер

Кара Делевинь, Кендалл Женнер хоёр  дизайнч болохоор оролдоод үзсэн байгаа. Делевинь 2014 онд капсулын  гэх цөөн төрлийн тодорхой нэг  аксессуарын шугамыг Mulberry компанид зориулан бүтээсэн байв. Кендалл бага дүү охин Кайлийн (Kylie Jenner) хамт цөөхөн тооны хувцасыг Topshop, Forever New, PacSun, Steve Madden компаниудад зориулан хийж байлаа.

Кара Делевинь

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна