Алабама муж АНУ-тай шүүхдэнэ

2016 оны 1 сарын 8

Роберт Бентли

Фото: Brynn Anderson / АР

 

Америкийн Алабама муж АНУ-ын холбооны засгийн газартай дүрвэгсдийг байрлуулах төлөвлөгөөнийх нь дагуу шүүхдэх болно гэж мужийн захирагч Боберт Бентлийн албан ёсны сайтад өгүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь тус мужид байрлах Сирийн дүрвэгсдийн талаар хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэж Цагаан ордныг буруутгалаа. “Би гурван удаа энэ талаар захидал илгээгээд хариу авсангүй” гэж захирагч мэдээлэв.

 

Алабама мужийн захирал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд Сирийн дүрвэгсдийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн юм. Парисын аллагын дараа тэрээр “мужийн оршин суугчдад өчүүхэн ч аюул занал учруулах зүйлийг гаргахгүй”   гэж Бентли хэлсэн байлаа.

 

Мичиган мужийн захирагч Рик Снайдер тэр үеэр бас ийм утгаар ярьж дүрвэгсдээс татгалзсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна