“Оддын дайн” кассын орлогоор “Аватараас” давлаа

2016 оны 1 сарын 8

“Оддын дайн” киноны цувралын сүүлийн эхэсэг  АНУ-д кассын орлогын үзүүлэлтээр Жеймс Кэмероны “Аватар” киноноос тэргүүлсэн байна. Шинэ кино дэлгэцнээ гарсан эхний 20 хоногт 760,2 сая долларыг цуглуулж чадлаа.

Disney компани үзэгчдэд талархлаа илэрхийлэн зөвхөн шүтэн бишрэгчдийнхээ буянаар  энэ туульс  сэргэн мандаж чадлаа гэсэн байна.

Гэхдээ кассын орлогоор $2,8 тэрбум гэсэн дэлхийн дээд амжилтаа “Аватар” хадгалан үлдсэн байв. Өнөөдрийн байдлаар “Оддын дайн” 1,6 тэрбумын орлоготой байна. Энэ киноны эхний зургааг бүтээсэн Жорж Лукас долоо дахь шинэ киноны найруулагч Жей Жей Абрамсыг шүүмжилсэн тухай өмнө мэдээлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна