НӨАТ-ын хууль ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

2016 оны 1 сарын 8

09.00 цагт: Алтайн хүдэр компанийн ажилчид байгууллагынхаа оффиссын байранд суулт хийж эхэлнэ. 

09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсэн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10.30 цагт: Хотын захиргаа Харвардын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа харилцан санал солилцох уулзалт  НЗДТГ-ын Б танхимд болно.  

10.50 цагт: “Монгол шуудан” ТӨХК хувьчлагдан нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгож буй анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын үйл ажиллагаа  Монголын хөрөнгийн биржид болно. 

11.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний (тендер) талаар мэдээлэл хийнэ. /Хаяг: Дашчойлон хийдийн ард, Гаалийн ерөнхий газрын дэргэд

11.00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэслэгч Генерал, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Жамбын Жамъян агсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа мэдээлэл хийнэ. Арга хэмжээ Одон орон геофизикийн судалгааны төвд болно.

11.00 цагт: МҮЭ-ийн холбоо өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

11.00 цагт: НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Гааль, Татварын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооноос хамтран олон нийтэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ГТЕГ-ийн байрны 7 давхарт болно.

12.00 цагт: АСЕМ-ын зочдод үйлчлэх 600 хөтөч орчуулагчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажилгааны албан ёсны нээлт "Чингис" зочид буудалд болно.  

17.30 цагт: "Нийтэд Нээлттэй Онлайн сургалт гэж юу вэ?"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна