ИУ-ын тугтай зураг олджээ

2016 оны 1 сарын 8

Фото: Panoramic / ZUMAPRESS.com / Global Look

 

Парисын цагдаагийн газрыг дайрах гээд хөнөөгдсөн хүнээс “Исламын улс” бүлгийн бэлгэдэл бүхий зураг олдсон гэж хотын прокурор мэдээлсэн гэж Reuters дамжуулжээ.

 

 

ИУ-ын зурагтай хуудсан дээр энэ халдлагын хариуцлагыг хэт даврагчдын байгууллага өөртөө авч байгаа тухай араб хэлээр мэдэгдэл бичсэн байв.

 

Нэгдүгээр сарын 7-ны өдөр  мах бэлтгэгчийн заазуураар зэвсэглэсэн хүн парисын хойд хэсгийн цагдаагийн  газар дайран орох гээд алагдсан байв. Мөн тэрбээр шахидын үхлийн хуурамч бүс бүслэн хувцаснаас нь утас харагдаж байв. Энэ хэрэг ерөнхийлөгч Франсуа Олландыг  Charlie Hebdo  сэтгүүлийн газар жилийн өмнө халдлагад өрсөн ойгоор үгээ хэлсний дараа гарчээ.

 

Мөн жилийн өмнө алан хядлагад өртөж байсан кошерийн бүтээгдэхүүний дэлгүүрийн  аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна