Австралийн баруун хэсэгт 60 айл түймэрт шатжээ

2016 оны 1 сарын 8

 

Австралийн баруун хэсэгт өргөн хүрээтэй түймэр гарснаас 60 айлын байшин шатаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Австралийн Перт хотын өмнөд хэсгийн Ярлуп жижиг хотын ихэнх байшин барилга түймэрт шатсан байна. Ярлуп жижиг хотын паб, түүхт модон тавилга үйлдвэрлэлийн газар хүртэл түймэрт шатжээ. Салхи 16 м/с байгаа нь түймэр хурдан тархах гол нөхцөл болж байгаа аж. Одоогоор түймрийн улмаас хүний амь хохирсон, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна