Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорыг дахин саатуулжээ

2016 оны 1 сарын 8

Хуулийн ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг өнгөрсөн онд гарсан. Тодруулбал прокуророор ажиллаж байсан Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг өнгөрсөн оны долдугаар сард баривчилж, арваннэгдүгээр сард батлан даалтад гаргасан билээ.

Харин тэднийг энэ сарын 6-нд дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, холбогдох хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна