Чуулганы хуралдаан эхэллээ

2016 оны 1 сарын 8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 1.40 цагаар хоцорч эхэллээ. Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ийн сунжирсан юм. Хуралдаанд 76 гишүүн ирэх ёстойгоос 40 нь иржээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүдийн 86 хувийн саналаар дэмжин холбогдох байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийг батлахын өмнө санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Батцогт: Ерөнхий боловсролын сургуулиа түлхүү анхаараад байна.  Их дээд сургуулийг их шүүмжилж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж өр зээл их тавьдаг. Боловсролын салбар дахь гажуудлаас үүдэлтэй. Олон замбараагүй их, дээд сургууль байна гэж эцэг, эхчүүд ярьдаг. Хувийн өмч учраас механикаар татан буулгах бололцоогүйг ойлгож байна. Гэхдээ эмч, инженер бүх төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байна. Тиймээс энэ мэт асуудлыг анхаарах шаардлага байна. Малчдын хүүхдийг анхаарах ёстой. Гишүүдийг тойрогтоо ажиллах бүрийд асуудал болгодог. Зургаан настай хүүхдээ өгч болдог, долоон настай ч өгч болдог уян хатан болгох.

Амралтын хугацааг мал төллөх үеэр тааруулах зэргээр нэлээн өөрчлөлт хийх шаардлага байна гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна