Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

2016 оны 1 сарын 8

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” ордонд эхэллээ. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт болж байна.

Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз өнөөдөр 14.00 цагаас шууд дамжуулан үзүүлнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг, 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна