“Челси” Азарыг 90 сая фунтээр үнэлжээ

2016 оны 1 сарын 8

Английн “Челси” клубын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Эдин Азар багаасаа явах шийдвэр гаргасан талаар Daily Mail мэдээллээ.  “Челси” өдгөө 25 настай Бельги тоглогчийг 90 сая фунтээр үнэлж байгаа аж.

Азарыг одоогоор “Реал”, “ПСЖ” клубүүд сонирхож байгаа юм. “Реал” одоогоор ямар нэг байдлаар саналаа хэлээгүй байгаа бол “ПСЖ” клубын удирдлагууд “Челси”-гийнхний хүсч байгаа мөнгөний талыг л өгөх боломжтой гэсэн байна. Тийм болохоор “Реал” Азарыг авах хамгийн өндөр боломжтой гэж үзэж байгаа юм.

“Реал”-ын дасгалжуулагч Зидан түүнийг хоёр ч удаа багтаа урьж авчрах оролдлого хийж байсан. 2011, 2012 оны зун тэрбээр Азарыг авахаар хөөцөлдөж байсан билээ. Мөн түүний хамгийн их дэмждэг хөлбөмбөгчин нь Азар гэдгийг ч хэлдэг юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна