Өмнөд Солонгос АНУ-тай стратегийн хүч байрлуулах талаар ярилцав

2016 оны 1 сарын 8

 

БНАСАУ ус төрөгчийн бөмбөг туршсан гэдэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгос АНУ-тай Солонгосын хойгт стратегийн хүчийг байрлуулах талаар ярилаад эхэлжээ.

 

Энэ тухай Өмнөд Солонгосын удирдлагад ойр мэдээлэл сайтай эх сурвалж хэлсэн гэж Reuters мэдээлэв. Илүү тодорхой мэдээллийг тэр цэргийн эх сурвалж өгсөнгүй.

 

Үүнээс өмнө тодорхой болсноор Өмнөд Солонгос нь хоёр орны хамтарсан чөлөөт бүс Кэсонд  очих хөдөлгөөнийг  өөрсдийн талд хязгаарласан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна