БНАСАУ цөмийн туршилт хийсэнд Монгол Улс харамсаж байна

2016 оны 1 сарын 8

БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна.

БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь олон улсын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх тууштай байр сууриа нотолж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна