Бүргэдээр ан хийгчид

2016 оны 1 сарын 8

Австралийн гэрэл зурагчин Монголын Алтайн уулсад амьдрах казах үндэстний бүргэдээр ан хийх эртний уламжлалыг хальсанд буулгасан зургийн цомог гаргасныг олон улсын мэдээллийн “CNN” агентлаг онцолжээ. Энэтхэгт төрсөн Австралийн гэрэл зурагчин Палани Моханы хэлснээр Монголд бүргэдээр ан хийдэг жинхэнэ анчид 50-60 үлдсэн гэнэ. Палани Мохан 17 настай байхдаа анх бүргэд гаран дээрээ суулгасан анчны зургийг сэтгүүлээс харснаас хойш Монголд ирэхийг мөрөөдсөн аж. Тэрбээр таван жилийн хугацаанд дөрвөн удаа монголд ирж зураг авсан байна. Өвөл бүргэдийн ан хийж буй зургийг дарахын тулд Палани Мохан хөл гараа хэдэнтээ хөлдөөж, камерын зайн царцах зэрэг олон бэрхшээлтэй тулгарсан гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна