Гишүүд ажлаар явсан уу, аялалаар явсан уу?

2016 оны 1 сарын 8

Энэ долоо хоногт хуралдах ёстой байнгын хороодын хуралдаанууд ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар болоогүй. Харин өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүд товлосон цагаасаа оройтож морилсноор 40 гишүүний ирцтэйгээр эхэлсэн юм.

Гэвч зарим гишүүдийн гадаад томилгоо дуусаагүй байна. Тэд ажлаар яваа юу, амин хувиар аялаа юу гэдэг нь тодорхойгүй ч хэрэв ажлаар яваа бол хүүхдээсээ 10 доллар харамладаг улстөрчид төсвийн мөнгийг бөөн, бөөнөөрөө гадаадад үрж яваа бололтой. Харин амин хувиар яваа бол аялалаа дуусгаад ажилдаа орвол яасан юм бэ гэмээр.

Ямар ч байсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Батболд, Р.Бурмаа, Б.Наранхүү, С.Оюун, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Л.Цог, Л.Энх-Амгалан нарын есөн гишүүн гадаадын улс орнуудад томилолттой байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна