Facebook таны утсан дээрх хувийн зургийн санг шүүж таны найзуудын зургийг олдог боллоо

2016 оны 1 сарын 8

Өнөө үед хүмүүс гэрэл зургаа онлайн хэлбэрээр байршуулж бусадтай хуваалцах нь түгээмэл болсон хэдий ч Facebook таны утаснаас илүү их зураг нийтлүүлэхийг хүсэж байна. Саяхан BuzzFeed-ээс “Facebook хэрэглэгчдийн утсан дээрх хувийн зургийн санг шүүж, найзуудынх нь зургийг танидаг PHOTO MAGIC нэртэй програмын нэмэлтийг туршиж байгаа” гэж мэдээлсэн байна. Энэхүү PHOTO MAGIC гэх нэмэлт нь таны зургийн санд байгаа найзуудын тань зургийг таньж тухайн хүн рүү нь Facebook Messenger –ээр илгээхийг танд санал болгох гэнэ.

BuzzFeed –ийн хэлж байгаагаар зөвхөн өнгөрсөн сард гэхэд 9.5 тэрбум зураг Messenger-ээр илгээгдсэн гэж байгаа бөгөөд одооноос эхлэн PHOTO MAGIC нэмэлтээр дамжуулан Facebook өөрийн хэрэглэгчиддээ хувийн зурагнуудаа бусадтай хуваалцахад нь илүү хялбар болгож өгч байгаа юм байна. Энэхүү боломжийг идэвхжүүлэхийн тулд Facebook Messenger програм таны хувийн зургийн санг шүүх зөвшөөрөл авах бөгөөд таны онлайн хэлбэрээр байршуулаагүй зурагнууд дундаас нүүр таних технологийн тусламжтайгаар таны найзуудын жагсаалтанд байгаа хүний зургийг олж таних боломжтой болох юм. Ингээд таны зургийн сан дотроос таны найзын зургийг олсноор танд мэдэгдэж найз руугаа илгээхийг санал болгох аж. Энэ үйлдлийг хийхдээ Facebook эсвэл Messenger-г заавал нээх шаардлагагүй бөгөөд таны дэлгэцэн дээр гарч ирсэн сануулах цонхноос шууд явуулах боломжтой.

BuzzFeed –ийн хэлж байгаагаар PHOTO MAGIC нь таны найзуудын зургийг олох болгондоо танд сануулга өгөхгүй бөгөөд одоогийн байдлаар Facebook таныг сануулга хийж бөмбөгдөлгүйгээр тэнцвэртэй байж танд тустай үйлдэх хийх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа юм байна. Хэрвээ энэ бүхэн танд таалагдахгүй байгаа бол Facebook хэрэглэгч танд PHOTO MAGIC-ийг бүхлээр нь унтраах сонголт байгаа гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Энэхүү шинэчлэл нь хийгдсэнээр Android хэрэглэгчдийн хувьд зураг дарах бүрт нь хайлт хийгдэх бөгөөд iOS хэрэглэгчдийн хувь тийм ч ойр ойрхон хийгдэхгүй гэнэ. Facebook Messenger болон Moments зэрэг аппликэйшн хөгжүүлэгч багуудын гаргасан энэхүү PHOTO MAGIC шинэчлэлттэй төстэй нүүр царай таних технологийг цаашид Facebook-ээс гаргаж байгаа бусад аппликэйшнд ч гэсэн өргөнөөр хэрэглэх төлөвтэй байна.

Мэдээллийн эх сурвалж: PCword сэтгүүл

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

PC mall дуудлагын төв: 75753535

www.facebook.com/PCmallOfficial

www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна