Дуучин Пинк нөхөртэйгээ хуримын ой тэмдэглэв

2016 оны 1 сарын 8

Дуучин Пинк, нөхөр Кейри Харттай хамт хуримынхаа 10 жилийн ойг саяхан тэмдэглэжээ. Кейри Харт хуримынхаа ойн зургийг 400,000 дагагчтай “Instagram”-д оруулж, “Энэ биеийн минь тал болсон чамдаа ойн баярын мэнд хүргэе. Бид хоёр шиг таарамж муутай хүмүүсийн хувьд 10 жил гэдэг амьдралын багагүй хугацаа. Чамаараа бахархаж байна.” гэжээ. Дуучин Пинк мото уралдаанч Кейри Харттай 2006 оны нэгдүгээр сард Коста Рикад гэрлэж, даруухан хуримласан билээ. Хос хоёр 2008 онд хэсэг хоёр тийш болсон боловч эвлэрч дахин салаагүй юм. Тэдний охин Уиллоу одоо дөрвөн нас хүрч байгаа юм байна. Пинкийн жинхэнэ нэр нь Алешиа Бет Мур бөгөөд тэрбээр өнгөрсөн жил Элен Де Женересийн шоуны дууг дуулсан билээ.

Дуучин Пинк 2014 онд Даллас Грийнтэй хамтран Роуз Аве нэртэй фолк дууны дебют цомог гаргаж, Калифорнийн Санта Моникад анхны хамтарсан тоглолтоо хийсэн юм. Кейри Харт эхнэрийнхээ таван видео клипэнд тоглосон юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна