“MH370” нислэгийг барьцаалагдсан гэж үзжээ

2016 оны 1 сарын 8

 

Холбоо тасарч, ор мөргүй алга болсон Малайзын Боинг 777 онгоцыг хэн ч мэдэхгүй газар барьцаалсан хэмээн зорчигчдын ар гэрийнхэн үзэж байна. Малайзын  MH370 нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Бээжинг чиглэн Куала Лумпураас хөөрснийхөө дараа холбоо тасарч сураггүй болсон юм.

 

Олон улсын эрлийн баг онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэн Австралийн баруун эрэгт хайгуулаа үргэлжлүүлж байгаа. Гэвч Хятадын 154 зорчигчийн ар гэрийнхэн тэднийг хаа нэгтээ барьцаанд эсэн мэнд байгаа гэдэгт итгэхийг хүсч байна. Зорчигчдын ар гэрийнхэн үл мэдэх барьцаалагчдад хандан “хайртай дотны хүнийг нь эсэн мэнд суллавал өршөөл үзүүлье” хэмээн захидал бичсэн аж.

 

Өмнө нь Францын харъяат арлаас нисэх онгоцны далавчны сэг олдсоныг MH370 нислэгийг үйлдэгч Боинг 777 онгоцных байж магадгүй гэж үзсэн билээ. Малайзын онгоцонд нийт 239 хүн зорчиж явсныг амь үрэгдсэнд тооцож байгаа юм.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна