1 сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авна

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

1 сая 30 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Хүүхдийн мөнгийг анх 2012 оноос олгож эхэлсэн. Энэ мөнгө орлого багатай айлын нэг сарын хэрэглээг залгуулсаар гурван жил болжээ. Харин дундаж орлоготой айл хүүхдийн мөнгөө хадгалуулж хуримтлал үүсгэдэг байсан юм. Гэтэл оны өмнөхөн хүүхдийн мөнгийг ялгавартай буюу өрхийн амьжиргааны түвшний 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улсад 0-18 насны 1 сая 30 мянган хүүхэд байдаг. Энэ оноос эхлэн нийт хүүхдийн 58.2 хувь авах эрхтэй байсан. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох шийдвэрийг олон нийт эсэргүүцсэн тул хэвээр өгөхөөр болж ийнхүү өнөөдөр хуулийн төсөл өргөн барилаа.   

Улсын төсөвт хүүхдийн мөнгө олгохоор 147 тэрбум төгрөг тусгасан бөгөөд энэ мөнгө нь ирэх наймдугаар сар хүртэл нийт өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг хэвийн олгоход хүрэлцэх аж. Харин наймдугаар сараас төсвийн тодотгол хийж үргэлжлүүлэн олгох боломжтой юм байна.  

Т.ДАВААНЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж