Хойд Солонгосын ардын нэвтрүүлэгч

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ардын нэвтрүүлэгч

 

Хойд Солонгос улст удирдагч Ким Чен Уны итгэмжит цор ганц эмэгтэй байдаг нь төв телевизийн нэвтрүүлэгч Ри Чун Хи гэнэ. Пхеньяны удирдагч ард түмэн, дэлхий дахинд үг дайх болоход нэвтрүүлэгч Ри Чун Хигээр  дамжуулдаг байна.

 

Өдгөө 72 настай Ри Чун Хи Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан мэдээг лхагва гаригт зурагтын дэлгэцээр олон нийтэд бахархалтайгаар зарласан юм. Өмнө нь түүнийг тэтгэвэртээ гарсан гэж үзэж байв. Өдгөө тэрбээр хойч үеэ бэлтгэхээр багшилж байгаа аж.

 

Хойд Солонгосын төв телевизэд насаараа ажилласан Ри Чун Хиг ардын нэвтрүүлэгч хэмээн өргөмжилдөг байна. Ри Чун Хи Хойд Солонгосын өмнөх хоёр удирдагчийн таалал төгссөн мэдээг олон нийтэд дуулгаж байв. Тэрбээр Хойд Солонгосын төв телевизэд 1974 оноос нэвтрүүлэгчээр  ажиллаж эхэлсэн аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж