Сар шинийн худалдаа эхэллээ

2016 оны 1 сарын 8

Шинэ жилийн баярын дуулиан шуугиан намдаж амжаагүй байтал үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Сар шинийн баярт  зориулсан худалдаа наймааны салхийг хагалж, “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааг Мишээл экспо төвд эхлүүлжээ. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийсэн байна. Дөрөв хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм.

Нийт 130 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа үзэсгэлэн худалдаанаас сар шинийн идээ шүүс, ус ундаа, архи дарс болоод сар шинийн гарын бэлэг, өмсөх гоёлоо ч авч болох юм гэдгийг үзэсгэлэн зохион байгуулагчид хэлж байна.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна