Жолооны шалгалтыг цахимаар өгдөг боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Жолооны шалгалтыг цахимаар өгдөг боллоо

Шинээр жолоодох эрхийн үнэмлэх авах болон жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авдаг болжээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс, цахим шалгалт авах танхим нээж, нэг зэрэг 40 хүнээс шалгалт авах боломжтой болгожээ. Ингэснээр жолооны шалгалт өгсөн иргэд шалгалтын дүнгээ шууд харах боломжтой. Өнөөдөр жолооны шалгалтыг тестийн аргаар авч байнаа. Ингэхдээ шалгалтын дүнг гараар засдэг шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах зэрэг сөрөг талтай байсныг  цагдаагийнхан хэлж байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж