Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2016 оны 1 сарын 9

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Орхон аймгийн “Хангарьд” ордонд эхэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Маргааш багийн улсын аваргын тэмцээн болж, 2016 оны УАШТ өндөрлөх юм. 

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт болж байна.

Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз өнөөдөр 14.00 цагаас шууд дамжуулан үзүүлнэ.

Тэмцээний эхний өдрийн болсон жингийн дүнг танилцуулья:

ДҮН:

ЭРЭГТЭЙ:

60 кг:

Алтан медаль: Ц.Цогтбаатар  (Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Г.Болдбаатарыг ялсан.)

Мөнгөн медаль: Д.Амартүвшин

Хүрэл медаль: Н.Сэр-Од, Д.Баярмагнай  

66 кг:

Алтан медаль: А.Батсуурь

Мөнгөн медаль: Юүки Такакаши /Монголын жүдо академийн багш /

Хүрэл медаль: Р.Алтаннаран, М.Ганболд

 

ЭМЭГТЭЙ:

57 кг:

Алтан медаль: Д.Сумъяа /ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хороо/

Мөнгөн медаль: Ц.Хулан /”Хилчин” спорт хороо/

Хүрэл медаль: П.Буянхишиг, Л.Энхрийлэн

63 кг:

Алтан медаль: Д.Ганхайч /Улсын аваргад анх удаа түрүүлсэн түүний хувьд эхний тойрогт ОУХМ Ц.Цэрэннадмидыг торгуулиар ялсан./

Мөнгөн медаль: Б.Мөнгөнчимэг

Хүрэл медаль: Ц.Цэрэннадмид, Б.Баасанжаргал

70 кг: 

Алтан медаль: Ц.Наранжаргал

Мөнгөн медаль: М.Баяртуул

Хүрэл медаль: М.Сугар, Б.Хулан

78 кг:

Алтан медаль: П.Лхамдэгд

Мөнгөн медаль: О.Мөнгөнцэцэг

Хүрэл медаль: М.Ууганжаргал, Г.Сарангоо тус тус орлоо.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж улсын аваргын тэмцээн 09.00 цагаас эхлэх бөгөөд Үндэсний МNB телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

 

Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз өдөр бүрийн14.00 цагаас шууд дамжуулан үзүүлж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна