Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

2016 оны 1 сарын 9

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэллээ. “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр хоногийн турш болох улсын аваргын тэмцээнийг NTV, "Сүлд" телевиз шууд дамжуулах бол МҮОНТ-ээр бичлэгээр үзүүлэхээр болжээ.

Өнөөдөр эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно. Тэмцээний урьдчилсан барилдаан 10.00-14.00, хагас шигшээ барилдаан 16.30-20.00 цагийн хооронд болно. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 цагт болох юм байна.

Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм.

ХӨТӨЛБӨР:

Нэгдүгээр сарын 9, Бямба гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
  • Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
  • 15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
  • 16:30-20:00 Хагас шигшээ барилдаан

                /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Нэгдүгээр сарын 10, Ням гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-20:00 Хагас шигшээ барилдаан

                /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна