DWN: Ангела Меркелийн төсөөллийн ертөнц нэгэн агшинд нурлаа

2016 оны 1 сарын 9

Дүрвэгсдийн Кельн хотод эмэгтэйчүүдэд халдсан хэрэг явдал нь Германы канцлерын улс төрийн алдааг батлан хэлж өглөө. Канцлер хүмүүст олигтой дэмжлэг үзүүлж чадаагүйгээс гадна үүсээд байгаа асуудлыг бүрэн ойлгохгүй байна гэж энэ хэвлэлд бичжээ.

 

© AP Photo/ Michael Sohn

 

Кельнд дүрвэгсэд эмэгтэйчүүдэд халдсанаар, дүрвэгчдийн хямралыг амжилттай зохицуулна гэсэн Германы канцлер Ангела Меркелийн мөрөөдлийг савангийн хөөс мэт хагалан замхруулж, “нээлттэй хил” гэсэн үгийг нь Европын жинхэнэ аймшиг болголоо хэмээн Deutsche Wirtschafts Nachrichten сонин бичлээ.

 

© AP Photo/ Markus Schreiber

 

Кельн хотноо ням гаригийн шөнө гарсан хэрэг Меркелийг түгшүүр зарлахад хүргэх ёстой. Гэтэл канцлерын хандлага хэтэрхий амгалан байв. Ангела Меркелиас тодорхой хариу хүлээж байсан хүмүүсийг тэр гутраав гэж уг сонин тэмдэглэв.

 

Меркель халдлага гарсанд дургүйцлээ илэрхийлж, хууль хяналтын байгууллага түүнд хатуу хандах ёстой гэсэн юм. Гэтэл канцлер мэдэгдлээ гаргасан өдөр нь хэрэг гарснаас тав хоногийн дараа хийгдсэн юм. Гэмт хэрэгтнүүд аль эрт оргон зайлж, хэлмэгдэгсэд хэзээ ч шударга ёсыг үл олно гэж сонин онцлов.

 

Эрх зүйн хамгааллын асуудал нь Германы канцлерт суугдсан тэр гэгээтэй, сэтгэн бодох ертөнцөд ажиллахгүй байна. “Чамайг алгадсан бол нөгөө хацраа тавиад өг” гэж тэрээр хүмүүсийг сургаж байх шиг. Гэхдээ Меркель төрийн тэргүүн болохоос биш, шашины номлогч биш гэдгээ мартсан бололтой. Тэрээр 80 сая иргэд нь амьдардаг төрийн тэргүүн учраас өөрийн ард түмнийг нэн түрүүнд хамгаалах ёстой. Үүний тулд хууль байдаг юм хэмээн сонин онцолжээ.

 

“Нээлттэй хаалга” гэсэн өөрийн бодлоготойгоо канцлер гөжүүдлэн зууралдсаар л байна. Меркель Европын хууль дүрэм, ЕХ-ны иргэдийн эрхийг зөрчлөө. Кельны хэрэг явдал нь Европын аюулгүй байдлын асуудал өнөөдөр ямар байгааг харууллаа. Эрт орой хэзээ нэгэн цагт Меркель өөрийн сэтгэмжийн ертөнцийг орхин үнэн хэрэгтээ юу болоод байгааг харах ёстой. Хэмээн сонины зохиогчид эцэслэн тэмдэглэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна