Ази Европыг холбосон хойд гарц гэдгээ зарлав

2016 оны 1 сарын 9

Канад Улсын Монреаль хотноо “Тогтвортой хөгжлийн хүрээнд нисэхийн байгууллагуудын түншлэл” сэдэвт Дэлхийн агаарын тээврийн анхны чуулга уулзалт зохион байгуулагдаж Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-аас “Хамтдаа хөгжье” уриан дор болсон дээрх чуулганд ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболд “Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ, хүчин чадал, хэрэгжсэн төсөл” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Энэ илтгэлээр анх удаа Монгол Улс нь “North Pass” буюу “Хойд гарц” гэсэн томьёоллыг зарлан, Монгол Улс нь зүүн хойд болон зүүн өмнөд Азийг Европ, хойд Америктай холбосон агаарын гарц болохоо зарлаж, агаарын замуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Монгол Улс нь Ази, Европыг холбох онцгой үүргийг хэрэгжүүлж буй чухал орон. Монголд нисэхийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, нисэхийн дэд бүтцийг шинэчлэн сайжруулахад тэргүүн зэргийн ач холбогдол өгч буй Монголын Засгийн газрын хүчин зүтгэлд ИКАО талархаж буйгаа илэрхийлье .Бангкок дахь Бүсийн төвөөрөө дамжуулан танай Засгийн газартай, Монгол оронд иргэний нисэхийн үйл ажиллагааг улам хөгжүүлэх эрч хүчийг нь нэмэгдүүлэх, үүний үр дүнд бий болсон эдийн засгийн ашгийг Монголын ард түмэн хүртэж байх чиглэлээр нягт хамтран ажиллах ИКАО-гийн чин эрмэлзлэлийг дахин илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү. Таны дараа дараагийн шинэ үүрэг хариуцлагад тань амжилт хүсч байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна